Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Герман анх удаа Польшид хожигдов

Францад болох Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө зарим хэсгийн тоглолтууд боллоо. D хэсэгийн тоглолтыг онцлохгүй байж болохгүй. Польшийн шигшээ баг талбай дээрээ дэлхийн аварга Германы шигшээ багийг хүлээн авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тэд ийнхүү түүхэндээ

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман анх удаа Польшид хожигдов
Герман анх удаа Польшид хожигдов. Зураг: МҮОНРТ

Францад болох Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө зарим хэсгийн тоглолтууд боллоо. D хэсэгийн тоглолтыг онцлохгүй байж болохгүй. Польшийн шигшээ баг талбай дээрээ дэлхийн аварга Германы шигшээ багийг хүлээн авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тэд ийнхүү түүхэндээ анх удаа Германыг хожоод байна.

Тоглолтын 51 дэх минутад Милик гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 88 дахь минутад Миля нэгийг нэмжээ. Польш энэ тойрогт хожсоноор зургаан оноотой болж, D хэсийг тэргүүлж эхэллээ.

Нөгөө талд Ирландын талбайд Гибралторын шигшээ зочилсон. Талбайн эзэд хоёрдугаар тойрогт "юу болов гэмээр" байж, өрсөлдөгчөө 7:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 6, 14, 18 Робби Кин гурван гоол оруулсан. Түүний дараа 46, 53 дахь минутад Макклейн хоёрыг нэмжээ.

Хамгийн сонирхолтой нь хоёр гоолыг дунд буюу 51 дэх минутад Перес өөрийнхөө хаалган нэгийг оруулсан юм. Ийнхүү Ирланд хоёр тойрогт хоёр хожиж, Польшийн ард бичигдэж эхэллээ.

Хуваалцах