Германчууд Сочид медалийнхаа чанараар тэргүүлж байна
ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадам 13 дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар наадамд оролцож байгаа 88 орноос ХБНГУ найман алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл нийт 15 медальтай тэргүүлсээр байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадам 13 дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар наадамд оролцож байгаа 88 орноос ХБНГУ найман алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл нийт 15 медальтай тэргүүлсээр байна. Норвеги улс долоон алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл нийт 18 медальтай жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. Нидерланд улс зургаан алт, зургаан мөнгө, найман хүрэл нийт 20 медальтайгаар гуравдугаар байрт оржээ. Харин Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа ОХУ өнөөдрийн байдлаар таван алт, найман мөнгө, зургаан хүрэл нийт 11 медальтайгаар жагсаалтын тавд бичигджээ. Өвлийн спортын төрлүүдээр шилдэгт орох Канад улсын баг тамирчид дөрвөн алт, есөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн, одоогоор жагсаалтын наймдугаарт ороод байна.
.jpg)


















