Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германчууд спиртийн агууламжгүй шар айргийг илүү их хэрэглэдэг болжээ

Германд сүүлийн жилүүдэд спиртийн агууламжгүй шар айраг ихэд дэлгэрч байна. Сүүлийн 20 жилд энэ төрлийн шар айргийн үйлдвэрлэл 2 дахин нэмэгджээ. Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны мэдээгээр, өнгөрсөн онд тус улсад спиртийн агууламжгүй 700 сая орчим литр шар айраг үйлдв

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германчууд спиртийн агууламжгүй шар айргийг илүү их хэрэглэдэг болжээ
Германчууд спиртийн агууламжгүй шар айргийг илүү их хэрэглэдэг болжээ. Зураг: МҮОНРТ

Германд сүүлийн жилүүдэд спиртийн агууламжгүй шар айраг ихэд дэлгэрч байна. Сүүлийн 20 жилд энэ төрлийн шар айргийн үйлдвэрлэл 2 дахин нэмэгджээ. Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны мэдээгээр, өнгөрсөн онд тус улсад спиртийн агууламжгүй 700 сая орчим литр шар айраг үйлдвэрлэсэн нь нийт зах зээлийн 9 хувь болжээ. Борлуулалтын хэмжээгээрээ энэ төрлийнх нь, лайт болон пильзнер гэсэн согтууруулах төрлийн хоёр шар айргийн дараа орсон байна.

Өдгөө спиртийн агууламжгүй 800 гаруй сортын шар айраг бий болжээ. Удахгүй Германд үйлдвэрлэгддэг 10 шар айраг тутмын нэг нь спиртийн агууламжгүй болно гэж үйлдвэрлэгчид нь мөн үзэж байна. Хэзээнээсээ шар айргийн орон, дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлэгч Герман улсад шар айргийн хэрэглээ ерөнхийдөө буурч байгаа нь хүн ам эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсонтой холбоотой байна. Мөн Германы хүн ам хөгширч, шар айргийг өргөн хэрэглэгч 20-40 насныхны тоо мэдэгдэхүйц буурч байгаа хүн ам зүйн хүчин зүйл нөлөөлжээ.

Хуваалцах