Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Германчуудад морьтны тоглолт үзүүлжээ

ХБНГУ-ын Турнингин мужийн Эрфурт хотноо зохион байгуулагдсан “MESSE ERFURT-2014” морин аялал, ан агнуур, загасчлалын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа зочин орноор оролцлоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германчуудад морьтны тоглолт үзүүлжээ
Германчуудад морьтны тоглолт үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Турнингин мужийн Эрфурт хотноо зохион байгуулагдсан “MESSE ERFURT-2014” морин аялал, ан агнуур, загасчлалын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа зочин орноор оролцлоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсыг сурталчлах ажлыг ХБНГУ- дахь Монгол Улсын элчин сайдын яам, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн төлөөллөөс гадна Морин циркийн үзүүлбэрийн "Хан Монгол" хамтлаг, ардын урлагийн "Хөх Монго"л хамтлаг, аялал жуулчлалын "Женко", "Дисковер Монголиа трэвел", "Нүүдэл трейд", "Мон дижитал трэвел", "Хашхан" компаниуд болон гар урлал, бэлэг дурсгалын томоохон үйлдвэрлэгч "Сувинер Хаус" сүлжээ дэлгүүр болон ХБНГУ- дахь монголчуудын нийгэмлэг, оюутан залуусын төлөөлөл зэрэг 40 орчим бүрэлдэхүүнтэй томоохон баг ажилласан байна.

Тус үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлснээр уг арга хэмжээнд ХБНГУ болон Баруун, Зүүн Европийн өнцөг бүрээс 28000 зочид төлөөлөгч, худалдан авагч хүрэлцэн ирсэн нь урд жилийнхээс найман хувийн өссөн үзүүлэлт бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцож "Морьтны гайхамшиг" тоглолтыг үзүүлсэн нь шууд нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Хуваалцах