Германы хүнс үйлдвэрлэгчид хүнсний хомсдлоос сэрэмжлүүлэв
Түүхий эдийн үнэ өсч байгаагаас үүдэж хүнсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх эрсдэл байгааг Германы хүнс үйлдвэрлэгчид анхааруулжээ.
Мэдээллийн алба

Түүхий эдийн үнэ өсч байгаагаас үүдэж хүнсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх эрсдэл байгааг Германы хүнс үйлдвэрлэгчид анхааруулжээ.
Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын эрх баригчдыг арга хэмжээ авахыг Хүнсний Холбоодын зүгээс уриалсан байна.
Тодруулбал, Украины хямралын улмаас түүхий эдийн үнэ улам бүр өсч, үүнтэй зэрэгцээд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна гэж Германы “Дас Эрсте” телевиз мэдээлсэн байна.
“Асуудлын гол нь, бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний орц найрлага ямар үнэ өртөгтэй байгаад бус, харин тэдгээрийн нийлүүлэлт хэвийн байх үгүйд байна” гэж Холбооны улсын хүнсний аж үйлдвэрийн нийгэмлэгүүдийн ерөнхийлөгч Кристиана фон Беттихер ярьжээ.
Мөн тэрбээр, Ногооны намынхны хөтөлбөрөөс, “хямралын үеийн удирдлагын идэвхтэй горимд” шилжих шаардлага тулгарч байна гэж мэдэгдсэн ХБНГУ-ын хөдөө аж ахуйн сайдын үгийг иш татсан байна. Салбарын холбоодын анхааруулж байгаагаар, ХБНГУ-д ойрын долоо хоногуудад сүү, сүүн болон талх нарийн боовны үнэ тус бүр 20-30 хувь нэмэгдэж болзошгүй байна.
Эрчим хүчний зардал болон түүхий эд, ажиллах хүчний өртөг нэмэгдэж байгаагаас хүнсний аж үйлдвэр туйлдаж, талх нарийн боовны үйлдвэрлэлийн зардал гэхэд, 25-30 хувь өсчээ. Өрнөдийн орнууд Украинд дахь цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараагаас Оросын эсрэг хориг тогтоож эхэлсэн юм.


















