Германы шигшээ баг хагас шигшээд шалгарлаа
Ширээний теннисний эмэгтэй шигшээ багуудын хоёр дахь тоглолт Герман Хон Конго Улсын багуудын хооронд болж өндөрлөлөө. Багууд дөрвөн үеийн туршид өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж,
Мэдээллийн алба

Ширээний теннисний эмэгтэй шигшээ багуудын хоёр дахь тоглолт Герман Хон Конго Улсын багуудын хооронд болж өндөрлөлөө. Багууд дөрвөн үеийн туршид өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, Германы баг тооны ерөнхий харьцааг 3:1 болгосноор хагас шигшээд шалгарч чадлаа. Тэд хагас шигшээд эхний тоглолтоо Японы шигшээ багтай хийнэ.

Сонирхуулахад, Германы шигшээ багт Хятад гаралтай хоёр тамирчин тоглож байгаа. Тоглолтын явцад шийдвэрлэх гол гол оноог багтаа авчирсан Ен Хан 1983 онд төрсөн, 33 настай тамирчин бөгөөд олимпийн наадмын ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцсон юм. Харин Шиона Шан мөн л 1983 онд төрсөн 33 настай тамирчин юм.


Ц.Нандинцэцэг


















