Германы тамирчид хос алтан медалийн эзэд боллоо
"Рио 2016" олимпийн наадмын каяак завины 1000м-ийн уралдааны эрэгтэйчүүдийн дөрвөл ангилалд Германы баг тамирчид алтан медаль хүртлээ.
Мэдээллийн алба

"Рио 2016" олимпийн наадмын каяак завины 1000м-ийн уралдааны эрэгтэйчүүдийн дөрвөл ангилалд Германы баг тамирчид алтан медаль хүртлээ. ХБНГУ-ын тамирчин Макс Рендшмидт, Том Лиебчерт, Макс Хофф, Маркус Гросс нар уралдааны дөрөвдүгээр замаар уралдаж, 3:02.143 гэсэн амжилт үзүүлж, ийнхүү аваргалжээ.
Харин мөнгөн медалийг Словакийн баг, хүрэл медалийг Чехийн баг тус тус зүүлээ. Германы тамирчин Макс Рендшмидт, Маркус Гросс нар өмнө нь каяак завины 1000м-ийн эрэгтэйчүүдийн хос төрөлд мөн алтан медаль хүртсэн юм. Тэд ийнхүү олимпийн хос алтан медалийн эзэд боллоо.




















