Германы тамирчин Мишель Жан олимпийн хошой алтан медальтан болов
“Рио-2016” наадмаас Германы тамирчин Мишель Жан морин спортын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр олимпийн хошой алтан медальтан боллоо.
Мэдээллийн алба

“Рио-2016” наадмаас Германы тамирчин Мишель Жан морин спортын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр олимпийн хошой алтан медальтан боллоо. Тэрбээр “Өнөөдөр үнэхээр гайхалтай сайхан өдөр байна. Намайг дэмжиж байсан гэр бүл, Германы ард түмэндээ маш их баярлалаа. Өнөөдөр унаж оролцсон морьтойгоо хоёр дахь удаагаа олимпид оролцож байна. Бид бие биеэ дэндүү сайн мэддэг болжээ л гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


















