Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы төв банк 2016 онд АНУ-аас 300 тонн алтаа татжээ

Германы төв банк өнгөрсөн 2016 онд АНУ-аас 300 тонн алтаа татсан байна. Алтыг хайлуулж, тээвэрлэх зардал нь бараг 7 сая евро болсныг Холбооны төсвөөс гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы төв банк 2016 онд АНУ-аас 300 тонн алтаа татжээ
Германы төв банк 2016 онд АНУ-аас 300 тонн алтаа татжээ. Зураг: МҮОНРТ

Германы төв банк өнгөрсөн 2016 онд АНУ-аас 300 тонн алтаа татсан байна. Алтыг хайлуулж, тээвэрлэх зардал нь бараг 7 сая евро болсныг Холбооны төсвөөс гаргасан байна. Энэ онд Парист байгаа 91 тонн алтаа эргүүлэн татахын тулд хагас сая евро зарцуулахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү энэ онд гадаад улс орнуудад хадгалуулж байгаа алтны нөөцийнхөө тал хувийг эргүүлэн татах юм байна. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ Германы Засгийн газар 2013 онд зарласан юм. Германы Холбооны төв банкны тэргүүн Карл Людвиг Тиле өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн шинэ засаг захиргаатай байнга холбоотой байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн Америкийн Ерөнхийлөгчтэй хийж байгаа яриа хэлэлцээ нь Германы Засгийн газрын төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Германы алтны нийт нөөц 3338 тонн юм байна. Энэ онд алтны нөөцөө эргүүлэн татах хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахаар нийт нөөцийнх нь 37 хувь Нью-Иоркт, 13 хувь нь Лондонд үлдэх юм байна.

Хуваалцах