Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гимнастикчид анхдугаар ДАШТ-д амжилттай оролцлоо

дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, гимнастикийн спорт, тэр дундаа уран сайхны гимнастикийн спортын түүхэнд тод мөр үлдээлээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гимнастикчид анхдугаар ДАШТ-д амжилттай оролцлоо
Гимнастикчид анхдугаар ДАШТ-д амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монголын гимнастикийн холбооны баг, тамирчид Өсвөрийн үеийн анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Өсвөрийн үеийн анхдугаар ДАШТ-д нийт 62 орны баг тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд Монголын багийн ахлагчаар Монголын гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Б.Болормаа, Б.Халиун, ОУХМ Б.Эрдэнэзаяа болон Г.Энх-Үжин, Б.Номин, Э.Лхагвацэцэг, Г.Гүнчинмаа, Б.Дүүрэнбаяр, Ё.Дөлгөөндөл, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхжин, А.Түмэнбилэг нарын тамирчин оролцсон билээ.

Тэгвэл манай тамирчид 62 орноос багийн нийлбэр дүнгээр 32 дугаар байранд шалгарч, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, гимнастикийн спорт, тэр дундаа уран сайхны гимнастикийн спортын түүхэнд тод мөр үлдээлээ.

Хуваалцах