Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гимнастикчид шилдгээ тодрууллаа

Спортын болон уран сайхны гимнастикийн 2014 оны улсын аваргууд тодорлоо. Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд 250 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн I, II, III зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гимнастикчид шилдгээ тодрууллаа
Гимнастикчид шилдгээ тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Спортын болон уран сайхны гимнастикийн 2014 оны улсын аваргууд тодорлоо. Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд 250 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн I, II, III зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагджээ.

Уран сайхны гимнастикийн өсвөрийн I зэргийн эхний гурван байрт С.Энхжин, Ц.Зулзаяа, Э.Энхдалай нар шалгарсан бол өсвөрийн II зэрэгт Г.Номин-Эрдэнэ, Ц.Уянсэтгэл, Х. Тэмүүлэн нар эхний байруудыг эзэлжээ.

Хуваалцах