Гимнастикийн дасгалжуулагчид Ташкентийг зорьлоо
2017 оны 02 дугаар сарын 05-11-ний өдрүүдэд уран сайхны гимнастикийн олон улсын шүүгчдийн сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Олон улсын гимнастикийн холбооноос Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2017 оны 02 дугаар сарын 05-11-ний өдрүүдэд уран сайхны гимнастикийн олон улсын шүүгчдийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтад монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн улсын шүүгч Батболдын Халиун, Баатаржавын Эрдэнэзаяа нар улсаа төлөөлөн оролцож байна. 14 дэх удаагаа зохиогдож байгаа тус сургалтыг ОУГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Андре Гүеишбюлерээр ахлуулсан ажлын баг удирдан явуулж байна.




















