“Гинжийг тасла” гүйлт энэ сард болно
Хүний наймааны эсрэг ТББ-ууд нэгдэн “Гинжийг тасла” нөлөөллийн гүйлтийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Хүний наймааны эсрэг ТББ-ууд нэгдэн “Гинжийг тасла” нөлөөллийн гүйлтийг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Хүчирхийлэлд өртөж байсан болон хүний наймааны хохирогч болсон, ил гарч чадахгүй шаналж яваа хүмүүсийн сэтгэлийн хүлээсийг тайлах зорилготойгоор энэхүү гүйлтийг зохион байгуулж буй аж.
Энэхүү гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр ангиллаар явагдах юм. Мөн ангилал тус бүрт гурван ялагчийг тодруулж медаль, мөнгөн шагналаар шагнах ажээ.
Ирсэн хүн бүрт мансууруулах бодис, хүний наймаа, хүчирхийлэл, хүүхдийн эрх зэрэг сэдвээр үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх юм байна.


















