Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гиннесийн ном”-д бүртгэгдэх загварын шоунд монгол дизайнер, моделиуд оролцоно

Монгол Улсаас "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа болон топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг оролцоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гиннесийн ном”-д бүртгэгдэх загварын шоунд монгол дизайнер, моделиуд оролцоно
“Гиннесийн ном”-д бүртгэгдэх загварын шоунд монгол дизайнер, моделиуд оролцоно. Зураг: МҮОНРТ

Испани улсын Мадрид хотноо энэ сарын 5-6-нд хамгийн олон орны, хамгийн олон мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварын шоу болно. Тус шоу нь дэлхийн хамгийн олон орны загвар загвар өмсөгч оролцсон мөн хамгийн олон мэргэжлийн загвар өмсөгч оролцуулсан загварын шоу гэсэн хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилготой юм байна. Түүнчлэн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцох тус загварыг наадмыг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх аж.

Тэгвэл тус шоунд Монгол Улсаас "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа болон топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг оролцоно.

Хуваалцах