Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гитлерийн зурсан зургийг худалдана

Лос-Анжелес хотын дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн зурсан усан будгийн зургийг үнэ хаялцуулан худалдах болсон тухай "Guardian" мэдээлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гитлерийн зурсан зургийг худалдана
Гитлерийн зурсан зургийг худалдана. Зураг: МҮОНРТ

Лос-Анжелес хотын дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн зурсан усан будгийн зургийг үнэ хаялцуулан худалдах болсон тухай "Guardian" мэдээлжээ.

34.3х27.3 см хэмжээтэй усан будгийн зураг нь ваартай цэцгийг дүрсэлсэн байна. 1912 онд 23 настай Гитлер Вена хотноо энэ зургийг зурсан байна.

Залуу уран бүтээлчийн авьяаст итгэсэн урлагийн дилер Самуел Моргенштерн баян еврей үйлчлүүлэгчдэд зарах зорилгоор хэд хэдэн зургийг Гитлерээс худалдан авчээ.

1943 онд буюу нацист дэглэмийн үед Моргенштерн Lodz дахь ядуусын хороололд нас баржээ. Дарангуйлагчийн зурсан зургийг 30 мянган доллараас эхлэн дуудахаар болоод байгаа ажээ.

Хуваалцах