Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гоэйдо унаж, Хакүхо ганцаараа тэргүүлж байна

Өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгч бөх озэки Гоэйдотой тааран барилдаж ошидаши мэхээр давснаар 11 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гоэйдо унаж, Хакүхо ганцаараа тэргүүлж байна
Гоэйдо унаж, Хакүхо ганцаараа тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн өнөөдөр 13 дахь өдрөө барилдана. Өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгч бөх озэки Гоэйдотой тааран барилдаж ошидаши мэхээр давснаар 11 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байна. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж озэки Кисеносатотой барилдаж давснаар хоёр унаа, 10 даваатай болсон. 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд Точиозантай барилдаж давсан бөгөөд найман даваа гурван унаатай боллоо.

Өнөөдөр Хакүхо Какүрютэй барилдах бол Харүмафүжи озэки Котошогекүтэй барилдана. Харү башёг ёкозүно Хакүхо, озэки Кисеносато, озэки Гоэйдо нар нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол маэгаширагийн наймаас барилдаж байгаа Миогорю хоёр унаатайгаар удаалж байна.

Хуваалцах