Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Голден Стэйт" яллаа

Хойт Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо НБЭ-ын талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. "Голден Стэй Уориорс" өнөөдөр "Нью Орлен Пиликанс"-ын талбайд зочиллоо.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Голден Стэйт" яллаа
"Голден Стэйт" яллаа. Зураг: МҮОНРТ

Хойт Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо НБЭ-ын талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. "Голден Стэй Уориорс" өнөөдөр "Нью Орлен Пиликанс"-ын талбайд зочиллоо.

Тоглолтын эхний хагаст талбайн эзэд арай илүү тоглолтыг үзүүлж, 65 оноо авсан бол дайчид 58 оноо авсан юм. Харин энэ тоглолтын хувь заяаг гуравдугаар үед алтан мужийн дайчид шийдсэн гэхэд болно. Энэ үед "Голден Стэйт Уориорс"-ын залуус 35 оноо самбартаа бичүүлсэн бол "Нью Орлен Пиликанс" багийхан 29 оноо авсан байна.

Улмаар тоглолтын дөрөвдүгээр үед "Алтан мужийн дайчид" 18 оноо авсан бол "Хотон шувууд" 15 оноо авснаар тоглолт 113-109-өөр "Голден Стэйт"-ын ялалтаар өндөрлөсөн юм. Өнөөдрийн тоглолтод "Голден Стэйт Уориорс"-оос Стифен Көрри 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Кевин Дурант 27 оноо Дриймонд Грийн 12 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгч Трибл дабл гүйцэтгэсэн байна.

Хуваалцах