Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Голландын хөлбөмбөгийн шигшээг Дэнни Блинд удирдана

Европын аварга шалгаруулах тэмцээний сорилгод тааруухан тоглолт үзүүлж буй Голландын шигшээ баг дасгалжуулагч Гус Хиддинктэй байгуулсан гэрээгээ цуцласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голландын хөлбөмбөгийн шигшээг Дэнни Блинд удирдана
Голландын хөлбөмбөгийн шигшээг Дэнни Блинд удирдана. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах тэмцээний сорилгод тааруухан тоглолт үзүүлж буй Голландын шигшээ баг дасгалжуулагч Гус Хиддинктэй байгуулсан гэрээгээ цуцалсан.

Тэгвэл Голландын хөлбөмбөгийн холбоо өчигдөр шинэ дасгалжуулагчаа олон нийтэд танилцууллаа. Улбар шаруудыг 53 настай мэргэжилтэн Дэнни Блинд удирдахаар болж байна. Голландын хөлбөмбөгийн холбоо Дэнни Блиндтэй 2018 оныг дуустал гэрээ байгуулсан байна. Тоглогч ахуйдаа "Аякс" клубын хамгаалагчаар тоглож байсан Дэнни Блинд 2012 оноос эхлэн Голландын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Улбар шаруудын хувьд Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд зургаан тоглолтоос 10 оноо авч, гуравдугаарт бичигдэж байна.

Хуваалцах