Гоо бүсгүйд эрүүгийн хэрэг үүсгэлээ
2012 онд “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд түрүүлсэн Оливия Калпод Энэтхэгийн Агро хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Мэдээллийн алба

2012 онд “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд түрүүлсэн Оливия Калпод Энэтхэгийн Агро хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь түүнийг Таж-Махал ариун сүмийн дэргэд зөвшөөрөлгүй зургаа авахуулсан гэж буруутгаж байгаа юм. Эл сүмийн дэргэд арилжааны гэрэл зураг авахуулах бол зөвшөөрөл авах шаардлагатай аж. Харин Калпо сүмээс зөвшөөрөл аваагүйн зэрэгцээ гутлын сурталчилгааны зураг авахуулсан байна. Гутлын сурталчилгаанд тоглуулсан захиалагчдад ч мөн хэрэг үүсгэжээ.


















