“Гоо-Марал 2013” наадмын бүртгэл явагдаж байна
Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо-Марал 2013” наадмын бүртгэл явагдаж байна. Бүртгэлийг МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанд энэ сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл авах бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 50 гаруй бүтээл шилдэгт өрсөлдөхөөр материалаа ирүүлээд байна.
Мэдээллийн алба

Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо-Марал 2013” наадмын бүртгэл явагдаж байна. Бүртгэлийг МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанд энэ сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл авах бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 50 гаруй бүтээл шилдэгт өрсөлдөхөөр материалаа ирүүлээд байна. Ирүүлсэн материалуудаас харахад утга зохиол болоод дэлгэцийн бүтээлүүд дийлэнхи хувийг эзэлж байна. Тодруулахад уг наадамд доорх 15 номинацаар шилдгүүдийг шалгаруулна.
1. Жүжгийн урлагийн шилдэг бүтээл
2. Дууны урлагийн шилдэг бүтээл
3. Бүжгийн урлагийн шилдэг бүтээл
4. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл
5. Утга зохиолын шилдэг бүтээл
6. Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл
7. Радиогийн шилдэг бүтээл
8. Телевизийн шилдэг бүтээл
9. Хөгжмийн урлагийн шилдэг бүтээл
10. Монголын урлагийг дэлхийд сурталчилсаны учир
11 .Шилдэг байгууламж-Шилдэг бүтээл
12 .Циркийн шилдэг бүтээл
13. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсний учир
14 .Монголын урлагт үнэмлэхүй гавьяа байгуулсан учир
1 5.Монголын урлагт үнэтэй дэмжлэг үзүүлсний учир
МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах алба. Утас:11328334


















