Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Google компани контакт линз бүтээлээ

Интернэт хайлтын Google компани нулимсанд агуулагдах глюкозын түвшинг тогтоох хяналтын контакт линзийг бүтээлээ. Энэ линзийг бүтээснээр цусан дах чихрийнхээ хэмжээг тогтоохын тулд хуруугаа өдөртөө хэдэн арван удаа хатгуулдаг иргэдэд таатай боломж олгож байгаа юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Google компани контакт линз бүтээлээ
Google компани контакт линз бүтээлээ. Зураг: МҮОНРТ

Интернэт хайлтын Google компани нулимсанд агуулагдах глюкозын түвшинг тогтоох хяналтын контакт линзийг бүтээлээ. Энэ линзийг бүтээснээр цусан дах чихрийнхээ хэмжээг тогтоохын тулд хуруугаа өдөртөө хэдэн арван удаа хатгуулдаг иргэдэд таатай боломж олгож байгаа юм.

Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 382 сая чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүмүүс амьдарч байна. Таван жилийн дараагаар утсан холбоосгүй дамжуулагчийн тусламжтай глюкозын түвшинг тогтоох энэ линз нь хэрэглэгчдийн гарт хүрч, шинжилгээ хийх уламжлалт аргыг шинэчлэх юм гэж Google-ийн ухаалаг контакт линзийн икс төслийн удирдагч Браяан Отис мэдээлж байна. Долоовор хурууны өндөгт таарах, харахад энгийн линз шиг харагдах энэ линз нь дотроо хэдэн арван мянган талст хүлээн авагчтай, үс шиг нарийхан антентай юм байна.

Түлхүүр үг:google
Хуваалцах