Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говь-Алтай аймагт зам тээврийн ослоор хоёр хүн нас барлаа

Орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь их байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Хөдөө орон нутагт баяр наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэдийгхол замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, хурд хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газраасанхааруулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт зам тээврийн ослоор хоёр хүн нас барлаа
Говь-Алтай аймагт зам тээврийн ослоор хоёр хүн нас барлаа. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь их байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Хөдөө орон нутагт баяр наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэдийгхол замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, хурд хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газраасанхааруулж байна.

Өчигдөр Төв аймгийн Лүн сумын замд явж байсан микроавтобус осол гаргаж хоёр хүн гэмтсэн байна. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагч хурандаа н.Энхбаттай хийсэн сэрэмжлүүлэг мэдээллийг толилуулъя.

Жолооч хамгийн гол нь юуг анхаарах вэ? гэхээр харанхуй, зорчих хэсгийн газар нойтон гэх мэт нөхцөл байдлуудыг анзаардаггүй. Учир нь хурд хэтрүүлсэнээс болж зам тээврийн осол ихээр гарч байгаа. Мөн зарим зассан замын эвдрэл, цоорол гарсан нөхцөлд уг бартаа саадыг тойрч гарч байх ялангуяа шөнийн цагт гэрэл гялбахад бартаа саадаа тойрч гарч байна гэж онхолдох нөхцөл байдал их үүсэж байгаа учраас анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.Говь-Алтай аймагт л гэхэд зам тээврийн ослоор хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Иргэд хамгаалах бүсээ зүүсэн үедээ аюулгүй гэж боддог. Гэвч 80 км/ц-ийн хурдтайгаас дээш явж байгаа үед хамгаалах бүс хамгаалах боломжгүй болдог.

Түлхүүр үг:Авто осол
Хуваалцах