Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говь-Алтай аймгийн 14 сумын наадам эхэллээ

Энэ жил улсын хэмжээнд 118 сум тэгш ойгоо тэмдэглэж байгаа юм. Тухайлбал энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум ойгоо тэмдэглэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн 14 сумын наадам эхэллээ
Говь-Алтай аймгийн 14 сумын наадам эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Говь-Алтай аймгийн 14 сумын баяр наадам эхэллээ гэж Тонхил сумаас манай сурвалжлагч н.Чардаг мэдээллээ. Энэ жил улсын хэмжээнд 118 сум тэгш ойгоо тэмдэглэж байгаа юм. Тухайлбал энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум ойгоо тэмдэглэж байна. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 3-4-нд, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханхонгор, Ханбогд, Манлай, Номгон сум 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүнчлэн Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр, наадам энэ сарын 6-8-ны өдөр болох юм.

Хуваалцах