Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говь-Алтай аймгийн баг түрүүллээ

Үндэсний спортын тавдугаар наадмын хүрээнд болж байгаа "Нутгаа дуурсгана" морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан өнгөрсөн баасан, бямба гарагуудад Монгол бөхийн өргөөнд боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн баг түрүүллээ
Говь-Алтай аймгийн баг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний спортын тавдугаар наадмын хүрээнд болж байгаа "Нутгаа дуурсгана" морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан өнгөрсөн баасан, бямба гарагуудад Монгол бөхийн өргөөнд боллоо.

Өнгөрсөн хавар шигшээд шалгарсан зургаан шилдэг баг тойргоор барилдаж Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээ нэг ч ялагдалгүй тэргүүлж, тус барилдааны хошой аварга боллоо. Увс аймгийн "Увснуур" дэвжээ Говь-Алтайд 11:5-аар ялагдаж хоёрдугаар байрт, Булган аймгийн "Булганхангайн хүчтэн" дэвжээнийхэн гуравт орлоо.

Булганы сумын заанууд өнгөрөгч хавар тус барилдаанд түрүүлсэн ч аймгийн цолтнуудын шигшээ зургаан багаас "Их богд" дэвжээ дөрвөн ялалт авч, Булганы бөхчүүдтэй тэнцэж алтан медалийн эзэн болов. Харин Булганы баг гурван ялалт, хоёр тэнцээтэй хоёрдугаар байрт шалгарлаа.

Хуваалцах