Говь-Алтай аймгийн баг өнгөтэй байна
Идэрчүүдийн футзалын УАШТ-ий шигшээ тоглолт ирэх сарын 13-20-нд Улаанбаатар хотноо болно.
Мэдээллийн алба

Идэрчүүдийн футзалын УАШТ-ий шигшээ тоглолт ирэх сарын 13-20-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд бүс тус бүрээс шалгарсан шилдэг багууд оролцох юм. Энэ удаагийн тэмцээн орон нутагт Талын, Алтайн болон Хангайн гэсэн бүсэд зохион байгуулагдсан билээ.
Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо тэмцээний Алтайн бүсийн тоглолтууд болж 15 хүртэлх насанд Говь-Алтай аймгийн баг түрүүлж, Ховд аймгийн баг удаалсан бол 17 хүртэлх насанд Баян-Өлгий аймгийн баг түрүүлж, Говь-Алтай аймгийн баг дэд байрт шалгарсан байна.


















