Говь-Алтай, Хөвсгөлийн наадмын асуудлыг шүүхээр хэлэлцэнэ
Энэ оны Үндэсний их баяр наадмаар Говь-Алтай, Хөвсгөл аймагт 512 бөх барилдуулсан нь бүс нутгийн наадамд барилдах бөхийн тоог хэтрүүлсэн гэж Монголын үндэсний бөхийн холбоо үзэж байна.
Мэдээллийн алба

Энэ оны Үндэсний их баяр наадмаар Говь-Алтай, Хөвсгөл аймагт 512 бөх барилдуулсан нь бүс нутгийн наадамд барилдах бөхийн тоог хэтрүүлсэн гэж Монголын үндэсний бөхийн холбоо үзэж байна. Энэ нь “Үндэсний их баяр наадмын тухай” хууль, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм” зэрэг актуудыг зөрчсөн тул МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар уг наадамд шөвгөрч шинээр цол чимэг авсан бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг тооцохгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.
МҮБХ-ны энэхүү шийдвэрт зарим бөхчүүд гомдол гарган шүүхэд хандсан юм. Тэдний шүүхэд хандсан асуудлыг МҮБХ хууль ёсны асуудал гэж хүлээн авч байна. Гэвч Хөвсгөл, Говь-Алтай аймгийн наадамд барилдаж шөвгөрөн шинээр цол, чимэг авсан бөхчүүд барилдахгүй байгаа нь өөрсдөд нь хохиролтой үйлдэл болж байна.
Учир нь асуудлыг шүүхээр эцэслэн шийдэгдтэл цаашид амжилттай барилдах нөхцлийг хангах үүднээс дээрх наадмуудад шинээр цол чимэг авсан бөхчүүдийг хуучин цол эрэмбээрээ барилдаж, бэлтгэл сургуулилтаа хийхийг зөвлөж байна.


















