Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Говьсүмбэр, Төв аймгийн баг шигшээ тэмцээнд оролцохоор боллоо

Говьсүмбэр, Төв аймгийн багууд U-15 хүртэлх насны шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр, Төв аймгийн баг шигшээ тэмцээнд оролцохоор боллоо
Говьсүмбэр, Төв аймгийн баг шигшээ тэмцээнд оролцохоор боллоо. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр, Төв аймгийн багууд U-15 хүртэлх насны шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо. МХБХ-ны идэрчүүдийн футзалын УАШТ-ий талын бүсийн тоглолтууд Хэнтий аймгийн төв “Чингис” хотод энэ сарын 9-11-нд амжилттай зохиогдлоо. Уг тэмцээн нь U-15 болон U-17 хүртэлх гэсэн насны ангилалд болсон юм. Үүнд Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь болон Төв аймгийн баг оролцов. Харин Хэнтий, Говьсүмбэр аймгаас хоёр насны ангилалд баг тамирчид өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнээс эхний хоёр байр эзэлсэн багийг Улаанбаатар хотод энэ сард болох шигшээ тэмцээнд оролцох эрх өгснөөр дээрх хоёр аймгийн баг шалгарсан юм.

Харин ахлах буюу 17 хүртэлх насны ангилалд Говьсүмбэр аймгийн баг тамирчид түрүүлж, Дорнод аймгийн баг дэд байрт шалгарлаа. Маргааш Алтайн бүсийн тэмцээн Говь-Алтай аймгийн Алтай хотод зохиогдох бөгөөд мөн энэхүү хоёр насны ангилалд тус бүр хоёр баг шигшээ тэмцээний эрх халааслах юм.

Хуваалцах