“Гоёл-2014” наадам эхэллээ
“Гоёл-2014” наадам өчигдөр буюу энэ сарын 29-нд эхэллээ. Эл наадам нь энэ сарын 26-30-ны хооронд “Blue sky”-ын гурван давхарт үргэлжлэх бөгөөд наадамд оролцож буй дизайнер, загварын компаниуд коллекцио танилцуулна.
Мэдээллийн алба

“Гоёл-2014” наадам өчигдөр буюу энэ сарын 29-нд эхэллээ. Эл наадам нь энэ сарын 26-29-ний хооронд “Blue sky”-ын гурван давхарт үргэлжлэх бөгөөд наадамд оролцож буй дизайнер, загварын компаниуд коллекцио танилцуулна.
Өчигдөр “Дархан минж”, “Master shoes”,“Мон үйл”, дизайнер н.Нармандах, н.Долгормаа, “Bess tailor”, “Lux cashmere” загвараа танилцуулсан. Харин өнөөдөр “Говь-Эрдэнэ” компани, “Тогтуухай” хүүхдийн коллекци, дизайнер н.Цоггэрэл, н.Бадрах, н.Түвшинзаяа, н.Дөлгөөн нар бүтээлээ толилуулна. Харин маргааш буюу энэ сарын 28-нд “Шилмэл загвар” компани, “Moda & Art”, “Орчиг” компани, “Андууд” загварын хамтлаг, дизайнер Ундраа, Мөнгөнцэцэг, Нэргүй, Энхболд, Ганчимэг нарын загварыг үзүүлэх юм.
Наадмын шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болно. Наадамд “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч оролцож байна.


















