Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гоёл-2015” наадмын шагналын эзэд тодорлоо

“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Гоёл-2015” наадмын “Топ модель” цомын эзэн болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гоёл-2015” наадмын шагналын эзэд тодорлоо
“Гоёл-2015” наадмын шагналын эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Андра модель" агентлагийн захирал, Азийн топ модель, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Гоёл-2015” наадмын “Топ модель” цомын эзэн болжээ.

Монголын хувцас загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам энэ жил 26 дахь удаагаа болж өндөрлөлөө.

Харин “Гоёл-2015” наадмын Гранпри шагналыг “Говь” ХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол “Шилдэг загвар зохион бүтээх товчоо”-гоор “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо шалгарсан юм.


Хуваалцах