“Гоёл-2016” наадмын шилдгээр Х.Уянга шалгарлаа
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Гоёл-2016” наадам өчигдөр шилдгүүдээ зарлаж, шилдэг Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг тодруулжээ.
Мэдээллийн алба

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Гоёл-2016” наадам өчигдөр шилдгүүдээ зарлаж, шилдэг Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг тодруулжээ.
Наадмын Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор хүртсэн бол наадмын Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” ХК тодорсон юм.
Шилдгүүдийг нэрлэе:
Шилдэг эмэгтэй, эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан, Д.Баяртогтох
Шилдэг дизайнер: “Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг
Гоёлын хувцасны шилдэг дизайнер: Ц.Отгон
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: “Мon Сouture” салоны дизайнер Х.Батзаяа
Чөлөөт хувцасны загвар: “Урбан жийнс” брэнд
Уран сэтгэмжийн загвар: Дизайнер Т.Мягмарсүрэн, н.Батсүрэн
Шилдэг makeup artist: “Наруми” салоны н.Аззаяа, Марина нар
Шилдэг үсчин: “Stylish” салон
Тусгай шагнал: Өвөрмонголын дизайнер н.Номин, “Бажуна” салоны дизайнер Б.Батсүх


















