Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гоёл чимэглэлийг ёс заншлаараа илэрхийлэх нь

Монгол ёс заншлаараа, монгол дээл хувцасаараа гоёдог үндэсний их баяр наадмаар үндэсний бичгээрээ, хээ хуараараа чимэглэсэн хувцас, хэрэгсэлтэй наадамчид олон байлаа. Тухайлбал баярлахаар ирсэн наадамчдын дунд хацар магнайгаа монгол бичгэн болон далбаан шивээсээр гоёсон. Мөн ийм төрлийн хээ хуар бүх

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гоёл чимэглэлийг ёс заншлаараа илэрхийлэх нь
Гоёл чимэглэлийг ёс заншлаараа илэрхийлэх нь. Зураг: МҮОНРТ

Монгол ёс заншлаараа, монгол дээл хувцсаараа гоёдог үндэсний их баяр наадмаар үндэсний бичгээрээ, хээ хуараараа чимэглэсэн хувцас, хэрэгсэлтэй наадамчид олон байлаа. Баярлахаар ирсэн наадамчдын дунд хацар магнайгаа монгол бичгэн болон далбаан шивээсээр гоёдог уламжлал тогтчих шиг болов . Мөн үндэсний хээ хуар, соёмбо, далбаа бүхий майк, ороолт, нарны хаалт хэрэглэлүүд багагүй үйлдвэрлэгддэг.

Баяр наадмын талбайд ч монгол бичиг, хээ хуараараа гоёсон майк, малгай, ороолт, нарны хаалт, цүнх тэргүүтнээс эхлээд ийм төрлийн бараа худалдаалагдаж байна. Үндэсний хувцасаараа гоёоогүй ч яг ийм төрлийн хувцасыг баяраараа өмсөж, гоёх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэж худалдаачид ярьсан юм.

Наадамчин олны тэр дундаа бага насны хүүхдүүдийн сонирхож байсан бас нэг зүйл бол монгол төрийн туг далбаа, бичиг бүхий шивээс байгаа аж. 500-1000 төгрөгний үнэтэй ийм шивээсүүдийг наалгахад баярын уур амьсгал нэмэгддэг болохыг тэд бидэнтэй хуваалцсан юм.

Түлхүүр үг:Наадам
Хуваалцах