“Grand Art 2014” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулдаг юм.
Мэдээллийн алба

Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилго бүхий уг дүрслэх урлагийн уралдаант үзэсгэлэн нь энэ жил уламжлал ёсоор зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулдаг юм.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16.00 цагаас Монголын Уран зургийн галерейд нээгдэн шагналын эздийг тодруулна.


















