Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Grand-Prix Gingdao"-д гурван бөх хүрлийн төлөө гарна

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн өнөөдөр эхэллээ. Mev Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч өрсөлдөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Grand-Prix Gingdao"-д гурван бөх хүрлийн төлөө гарна
"Grand-Prix Gingdao"-д гурван бөх хүрлийн төлөө гарна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн өнөөдөр эхэллээ. Mev Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч өрсөлдөж байна. Манай улс эрэгтэй 11, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй Чиндаогийн гран приг зорьсон бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна.

Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн ганцаар зодоглож байгаа. Манай бөх эхний тойрогтоо Плиппины бөх Якоуб Симоныг буулгаж авсан ч хэсгийн аваргын төлөө Швейцарийн Чаммартин Лудовикт ялагдсан. Харин торгуулын тойрогт Тайванийн Цай Мин Еныг хожиж, хүрэл медалын төлөө Оросын Роберттой барилдахаар боллоо.

Тэгвэл 66 кг-д Д.Алтансүх, Б.Пүрэвдаваа нар зодоглосон. Б.Пүрэвдаваа эхний тойрогтоо Шамилов Якубт хожигдож, тэмцээнээ дуусгасан. Харин Д.Алтансүх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Чан Мин Чиег ялсан ч хэсгийн аваргын төлөө Сейдл Себестянд ялагдсан. Харин торгуулийн тойрогт Испанийн Сугой Уриартег буулгаж авч, хүрлийн төлөө Японы бөх Рокуго Юүхэйтэй барилдахаар боллоо.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэг эхний тойрогтоо Хятадын Шон Яаог, хоёрдугаар тойрогт буюу хэсгийн аваргын төлөө Тайванийн Ким Сол Миг буулгаж авсан. Харин зооны аваргын төлөө Унгарын бөх Моникад ялагдсанаар хүрлийн төлөө Оросын Жулиа Фигуероатай барилдахаар боллоо. 52 кг-д Ч.Аззаяа зодоглосон ч эхний тойрогтоо ялагдлаа. Харин 57 кг-д бөх барилдаагүй.

Хуваалцах