“Гучин хавар” үзэсгэлэнгийн нээлт боллоо
Тэдний ертөнц уран зураг сонирхогч танд хавартай хамт юуг авч ирэх бол. Эгэлгүй энэ мэдрэмжийг зөвхөн дээрх үзэсгэлэнгээс харах боломжтой боллоо.
Мэдээллийн алба

Монголын өнөө цагийн урлагийн төлөөлөл болж буй зураач Д.Золзаяа, Л.Мянганцэцэг нарын хамтарсан “Гучин хавар” үзэсгэлэн “Улаанбаатар” галерей-д өнөөдөр нээгдлээ. Авъяаслаг залуу уран бүтээлчид урин хаврыг мэдрүүлсэн шинэхэн бүтээлээрээ үзэгчдийг 30 насны ухаарал, сэрэхүйд хөтлөх гэнэ.
Бүтээлийнхээ тухай тэд “Хавар цагийн бүлээхэн бас сэрүүн салхи мэдрэгдэх мэдрэмж. Гучин нас хүрч байгаа бүсгүйчүүдийн дотоод гоо сайхан болон хувь хүн хүний давуу чанарыг уран бүтээлээрээ харуулахыг зорьлоо. Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, сэтгэл татам зан төлвөө гээдгүй, өөрийгөө таньж чадвал бусдыг хайрлана гэсэн санааг гаргасан” гэв.
Тэдний ертөнц уран зураг сонирхогч танд хавартай хамт юуг авч ирэх бол. Эгэлгүй энэ мэдрэмжийг зөвхөн дээрх үзэсгэлэнгээс харах боломжтой боллоо.
Үзэсгэлэн энэ сарын 9 хүртэл үргэлжилнэ.


















