Гүйлтийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ
АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Тусгай олимпод манай улсын тамирчид амжилттай оролцсоор байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Тусгай олимпод манай улсын тамирчид амжилттай оролцсоор байна. Өчигдөр бөөрөнцөг шидэлтийн төрөлд Б.Тулга хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртжээ. Манай тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна.
Хуваалцах


















