Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гурван арслангууд оноо алдлаа

Энэ удаагийн ЕАШТ-ийн "B" хэсгийн 2 дахь тоглолт болж өндөрлөлөө.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван арслангууд оноо алдлаа
Гурван арслангууд оноо алдлаа. Зураг: МҮОНРТ

Энэ удаагийн ЕАШТ-ийн "B" хэсгийн 2 дахь тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолтонд "гурван арслангууд" буюу Английн шигшээ баг манай хойд хөрш Оросын Холбооны Улсын шигшээ багийн эсрэг тоглолоо.

Тоглолтын эхний үе Английн давамгайлалаар үргэлжилж өнгөрсөн бол хоёр дугаар үед ОХУ-ийн шигшээ баг тун сайн тоглолтыг үзүүлж чадсан юм. Тоглолтын эхний гоолыг Английн шигшээ багийн хагас хамгаалагч Э. Дайер чөлөөт цохилтоос оруулсан бол хоёр дахь буюу тэнцээний гоолыг эцсийн мөчид буюу 90+2 минутанд ОХУ-ийн шигшээ багийн ахлагч В. Березуцкий оруулсан юм.

Ингэснээр "B" хэсгийг Уэльсийн шигшээ баг 3 оноотой тэргүүлж байгаа бол Англи болон ОХУ-ийн шигшээ багууд тус бүр 1 оноотой ардаас нь бичигдэж байна.

Харин Уэльсийн багт хожигдсон Словакчууд энэ хэсгийн сүүл мушгиж байна.

Хуваалцах