Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гурван бөх алтын төлөө нэг бөх хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

"Чиндао-2015" Гран При тэмцээний эхний өдөр манай 9 бөх барилдах байсан ч тодорхой шалтгааны улмаас ОУХМ Ц.Цогтбаатар, болон А.Батзул нар тэмцээндээ оролцож чадалгүй хасагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван бөх алтын төлөө нэг бөх хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
Гурван бөх алтын төлөө нэг бөх хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

"Чиндао-2015" Гран При тэмцээний эхний өдөр манай 9 бөх барилдах байсан ч тодорхой шалтгааны улмаас ОУХМ Ц.Цогтбаатар, болон А.Батзул нар тэмцээндээ оролцож чадалгүй хасагдлаа. Гэвч манай бусад бөхчүүд амжилттай барилдан гурван бөх аваргын төлөө барилдах эрх олж аваад байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг тэргүүлэн барилдаж буй "Хилчин" спорт хороо, "Женко" клубийн бөх ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг Польш, Гүрж, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө Азербайжаны Нижат Шихализадатай учраа таараад байна. Мөн 48 кг-ын дэлхийн чансааг тэргүүлэгч "Хүч" спорт хороо "Женко" клубийн тамирчин дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Куба, БНАСАУ, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, Японы Фүна Тонакитэй финалд шалгараад байна.

Түүнчлэн 57 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий хүрэл медальт "Хилчин" спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумьяа Туркменистан, Япон, Австрийн бөхчүүдийг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Тэрбээр шигшээд Германы Мирям Ропертой учраа таараад байгаа. Мөн 52 кг-ын жинд ОУХМ Адьяасамбуугийн Цолмон хүрэл медалийн төлөө өрсөлдөх бөгөөд БНАСАУ-ын бөхийг хожин шилдэг наймд шалгараад Израйлын Жили Кохенд хожигдсон байна. Улмаар манай бөх торгуулийн тойрогт Германы Марен Крайг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Швейцарийн бөхтэй барилдахаар боллоо. Харин манай бусад бөхчүүдийн хувьд тэмцээнээ эрт дуусгаж үзэгчдийн суудалд шилжжээ.

Хуваалцах