Гурван бөхийн визийн асуудал шийдэгджээ
АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 11, 12-нд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрөгч баасан гарагт явсан.
Мэдээллийн алба

АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 11, 12-нд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнгөрөгч баасан гарагт явсан. Харин Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй үлдсэн байсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Спортын төв ордны үйл ажиллагаатай танилцах үедээ тус холбооны шигшээ багийн хүсэлтийн дагуу энэ асуудлыг шийдэж өгөхөө амласан юм. Гурван тамирчин өнөөдөр багийнхаа тамирчдын араас явлаа.
"Дэлхийнцом"-дзодоглохбөхчүүд:
57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
70 кг: Д.Алтангэрэл
74 кг: П.Өнөрбат
86 кг: Т.Үйтүмэн
97 кг: Д.Хүдэрбулга
125 кг: Ж.Чулуунбат


















