Гурван номын нээлт боллоо
“Шувуудын ай" , "Навчис залбирахад", "Хөх тойрогт", "Танихгүй цэцгийн үр ” хэмээх сонин, содон нэртэй номын нээлт өчигдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.эх сонин, содон нэртэй номын нээлт өчигдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.
Мэдээллийн алба

“Шувуудын ай" , "Навчис залбирахад", "Хөх тойрогт", "Танихгүй цэцгийн үр ” хэмээх сонин, содон нэртэй номын нээлт өчигдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.
Монголын зохиолчдын эвлэлийн 2013 оны “Алтан өд” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Г.Баяр “Танихгүй цэцгийн үр”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан “Навчис залбирахад”, “Шувуудын ай”, яруу найрагч Э.Гантулга “Хөх тойрогт” бүтээлийнхээ нээлтийн ёслолын ажиллагааг хамт хийсэн нь энэ юм.
Тус номын нээлтийн ёслолд “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, ахмад зохиолч Э.Хархүү, Х.Зандраабайдий тэргүүтэй Монголын уран зохиол, яруу найргийн гурван үеийн төлөөлөл хүрэлцэн ирж, мялаалга үг, шүлгээ хэллээ.


















