"Гурван нүүдлийн 64 бодлого" ном хэвлэгджээ
“Хос мастер” шатрын академи шатрын бодлого зохиомжийн Олон улсын мастер Л.Тогоохүүгийн түүвэрлэн эмхтгэсэн “Гурван нүүдлийн бодлого” хэмээх товхимлыг хэвлэн гаргажээ.
Мэдээллийн алба

“Хос мастер” шатрын академи шатрын бодлого зохиомжийн Олон улсын мастер Л.Тогоохүүгийн түүвэрлэн эмхтгэсэн “Гурван нүүдлийн бодлого” хэмээх товхимлыг хэвлэн гаргажээ.
Энэхүү номонд бодлого зохиомжийн дэлхийн сонгодогууд болон шилдэг мастеруудын шагналт бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Уг ном шатрын бодлого бодогчид, шатрын дугуйлангийн сурагчид, шатар сонирхогчдод зориулсан бүтээл юм.“Хос мастер” шатрын академи нь шатрын спортын мастер гэр бүл М.Баасанжав, Н.Энхнасан нарын санаачлагаар шатрын клуб хэлбэрээр үүсэн байгуулагдаж, одоо академийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна.


















