Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гурван үеийн найрагчтай уулзаарай

Дашрамд өгүүлэхэд “Мөнгөн цом” яруу найргийн баярыг анхлан төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ. Тиймээс энэхүү яруу найргийн баяр нь өдгөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн яруу найрагчдыг шүлэгт дуртай ард түмэнтэй нь уулзуулдаг томоохон баяруудын н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван үеийн найрагчтай уулзаарай
Гурван үеийн найрагчтай уулзаарай. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн цом” яруу найргийн баяр ирэх Мягмар гараг буюу нэгдүгээр сарын 21-нд 17:00 цагаас Монголын хүүхдийн ордонд 22 дахь удаагаа болох гэж байна.

Яруу найрагчдыг шүлгээр бус тухайн жил туурвисан шилдэг номоор нь өрсөлдүүлдэг болоод наймдах жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус наадмыг “Ноён Хутагт Сан”, “Говийг Хөгжүүлэх Төрийн Бус Байгууллагуудын Нэгдсэн Холбоо”, “Монголын Хүүхдийн Ордон” хамтран зохион байгуулж байна.

Харин тус яруу найргийн баярыг “Нар-Мон” ХХК ивээн тэтгэж, “ТВ-10” телевиз мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд “Мөнгөн цом” яруу найргийн баярыг анхлан төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ.Тиймээс энэхүү яруу найргийн баяр нь өдгөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн яруу найрагчдыг шүлэгт дуртай ард түмэнтэй нь уулзуулдаг томоохон баяруудын нэг болжээ.

Түлхүүр үг:Мөнгөн Цом яруу найргийн наадам
Хуваалцах