Гурвын даваа үзэгчдийг өндөлзүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны гурвын даваанд улсын гарьд Б.Гончигдамба улсын начин А.Батмөнхөөр даваагаа ахиуллаа.
Мэдээллийн алба

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны гурвын даваанд улсын гарьд Б.Гончигдамба улсын начин А.Батмөнхөөр, аймгийн арслан М.Бадарч улсын харцага Ө.Бат-Оршихоор, улсын начин Б.Сугаржаргал улсын начин Ш.Шинэбаяраар улсын начин Т.Баасанхүү улсын харцага Ө.Даваабаатараар, аймгийн арслан Б.Бат-Өлзий улсын харцага Н.Батзаяагаар, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Ч.Баянмөнхөөр, улсын начин Б.Сангисүрэн улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагваар гурав давсан нь хамгийн сонирхолтой барилдаанууд байлаа. Яг одоо цагаан өвгөн Монгол бөхийн өргөөнд саатаж, үзэгч олонд хишиг буянаа хайрлаж байна. Үүний дараа дөрвийн даваа оноолтоор үргэлжилнэ.


















