Гурвын харайлтын аваргаар Колумбын тамирчин Катерине Ибаргуэн тодорлоо
Тэмцээний аваргаар Лондоны олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой алтан медальтай Колумбын тамирчин Катерине Ибаргуэн тодорч, амжилтаа ахиуллаа.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын финалын дүн гарлаа. Алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахаар финалд нийт 12 улсын тамирчин өрсөлдсөн юм. Тамирчид зургаан удаа харайсны дараа хамгийн өндөр оноотой нь алтан медалийн эзэн болсон.
Тэмцээний аваргаар Лондоны олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой алтан медальтай Колумбын тамирчин Катерине Ибаргуэн тодорч, амжилтаа ахиуллаа. Тэрбээр 15.17 метр харайж, нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт 14.98 метрийн амжилтаар Венесуэлийн тамирчин Юүлимар Рожа /Yulimar Roja/ оров. Харин гуравдугаар байрыг Казакстаны тамирчин Ольга Рупакова эзэлсэн. Тэрбээр 14.74 метр харайсан амжилтаар хүрэл медальтан боллоо.


















