Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“HARANGA and Puje Drum Show” маргааш болно

Тоглолтод “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцож, үе үеийн хит дуунуудаа эгшиглүүлэхийн зэрэгцээ тоглолтын эзэн бөмбөрийн гайхалтай шоу үзүүлбэрийг DJ болон хөгжимчидтэй хамтран толилуулах нь.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“HARANGA and Puje Drum Show” маргааш болно
“HARANGA and Puje Drum Show” маргааш болно. Зураг: МҮОНРТ

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25 жилийн ойгоо тохиолдуулан гишүүн бүр бие даасан тоглолтоо цувралаар хийж байгаа. Харин энэ удаад хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн “HARANGA and Puje Drum Show” тоглолт болно. Тоглолтод “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцож, үе үеийн хит дуунуудаа эгшиглүүлэхийн зэрэгцээ тоглолтын эзэн бөмбөрийн гайхалтай шоу үзүүлбэрийг DJ болон хөгжимчидтэй хамтран толилуулах нь.

Эргэдэг, өргөдөг сонин содон тайз бүхий HARANGA and Puje Drum Show маргааш "UB Palace"-ын их танхимд болно.

Хуваалцах