Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Humancalculator" түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээн болно

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон орон нутгийн 80 орчим тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорих аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Humancalculator" түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээн болно
"Humancalculator" түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монголын оюун ухааны академиас "Humancalculator" түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээнийг улирал бүр зохион байгуулдаг. Тэгвэл энэ зуны түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд Монгол-Японы төвд зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон орон нутгийн 80 орчим тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорих аж.

Сонирхуулахад, Монголын оюун ухааны академийн тамирчид Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссик Кол хотод өнгөрсөн долоо хоногт болсон "Mental Arithmetic - 2019" цээж бодолтын нээлттэй тэмцээнд оролцож, найман медаль хүртсэн.

Хуваалцах