Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Hummer сонирхогчдыг баярлуулсан “Hummer service” нээгдлээ

Ингэж аялах зуураа hummer жип хүлгийнхээ хүч чадлыг үздэг ба үүгээр энэхүү хүлгийн туулах чадварыг дэлхий дахинд сурталчилахад Монгол Улсынхаа хувь нэмрээ оруулдаг ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Hummer  сонирхогчдыг баярлуулсан “Hummer service” нээгдлээ
Hummer сонирхогчдыг баярлуулсан “Hummer service” нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд монголын hummer машин сонирхогчид шинэ жилээ хийлээ. “Hummer club”-ээс зохион байгуулсан шинэ жилийн цэнгүүнийг UBS телевизийн хөтлөгч Анууш хөтөлж, хөгжим, техник, гэрлийг Жи энтертаймент студийн найруулагч н.Ганболд хариуцан ажиллаж, хамтлаг дуучид уригдан ая дуугаа өргөсөн юм.

Мөн энэ үеэр монголд “Hummer service” нээгдсэн баярт үйл явдал тохиов.

Дашрамд өгүүлэхэд монголын хэмжээнд нийтдээ 400 орчим hummer жип машин зам тээврийн хөдөлгөөнд оролцдог гэнэ. Үүний 300 нь “Hummer club”-ийн жинхэнэ гишүүд ажээ. Тус клубын гишүүд анх байгуулагдсан цагаасаа хойш өдгөө хүртэл жил бүрийн хүүхдийн баяраар авто парад хийдэг бол, асрамжийн газрын хүүхдүүдэд мөн гарын бэлэг өгдөг уламжлалтай аж.

Түлхүүр үг:Hammer club
Хуваалцах