Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Huya Asia Championships” тэмцээнд “Mazaalai” баг оролцож байна

140 мянган юанийн шагналын сантай “Huya Asia Championships” CSGO тоглоомын онлайн тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 15-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Huya Asia Championships” тэмцээнд “Mazaalai” баг оролцож байна
“Huya Asia Championships” тэмцээнд “Mazaalai” баг оролцож байна. Зураг: МҮОНРТ

140 мянган юанийн шагналын сантай “Huya Asia Championships” CSGO тоглоомын онлайн тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 15-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монголын “Mazaalai”, БНСУ-ын “MVP PK”, Хятадын “5Power Gaming”, “TYLOO”, “ViCi Gaming” “8EASY”, “Big Time Regal Gaming”, “EHOME”, “IPet Gaming”, “Very1Zgaming”, “OneThree.TSG”, “VitalSpark” гэсэн 12 баг шууд урилгаар оролцож байгаа юм.

Түүнчлэн дээрх багаас БНСУ-ын “MVP PK”, Хятадын “5Power Gaming”, “TYLOO”, “ViCi Gaming” гэсэн дөрвөн баг хамгийн өндөр чансаатай учир шууд “Play off” шат руу шилжиж байгаа аж. Харин бусад найман баг хоорондоо тойргоор тоглоно.

Дашрамд дуулгахад “Mazaalai” “Asia Minor” тэмцээнд оролцох зорилгоор түр байгуулагдсан баг бөгөөд уг тэмцээнд оролцсоныхоо дараагаар бүрэлдэхүүн нь тарсан юм. Харин “Huya Asia Championships” тэмцээнд "Mazaalai" нэрийн “D13 академи” багийн залуу тоглогч yami болон Zilkenberg, dobu, kabal, NEUZ нэрээр тоглодог тамирчин өрсөлдөж байна.

Хуваалцах