Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

И Бёнг Хён бал сараа Мальдивт өнгөрөөнө

Монголын үзэгчдийн эчнээ танил болсон БНСУ-ын нэрт жүжигчин “Амьдралын Ээдрээ” киноны Ким Ин Ха буюу И Бёнг Хён өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Мин Жонг хэмээх сүйт бүсгүйтэйгээ хуримаа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
И Бёнг Хён бал сараа Мальдивт өнгөрөөнө
И Бёнг Хён бал сараа Мальдивт өнгөрөөнө. Зураг: МҮОНРТ

Монголын үзэгчдийн эчнээн танил болсон БНСУ-ын нэрт жүжигчин “Амьдралын Ээдрээ” киноны Ким Ин Ха буюу И Бёнг Хён өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Мин Жонг хэмээх сүйт бүсгүйтэйгээ хуримаа хийлээ. Тэдний хурим өндөржүүлсэн хамгаалалтын доор хаалттай болсон бөгөөд хосуудын гэрлэлх ёслолт дэлхийн болон солонгосын кино урлагийн нэр нөлөө бүхий 900 зочид уригдан ирсэн байна.

Түүний хурим болж буйтай холбогдуулан Японы сумогийн 68 дахь Ёкозуна Асашёрюү Д.Дагвадорж “Эртний танил Ким Ин Ха-даа баяр хүргэе” хэмээн өөрийн твиттер хуудсаараа жиргэжээ.

Тэдний хурим “Grand hat” зочид буудалд болсон бөгөөд бал сарынхаа аяллыг Мальдивт өнгөрүүлэх гэнэ.

Дашрамд өгүүлэхэд И Бёнг Хён өдгөө 43 настай бол сүйт бүсгүй нь И Мин Жонг нь 31 настай юм байна.

Түлхүүр үг:И Бёнг Хён бал сараа Мальдивт өнгөрөөнөЯпоны сумогийн 68 дахь Ёкозуна Асашёрюү Д.Дагвадорж
Хуваалцах