Ичиножёо А.Ичинноров 12 дахь өдрийн барилдаанд дахин хүч үзнэ
Тодруулбал тэрбээр башёгийн 12 дахь өдрөөс барилдана. Түүний учраа нь комүсүби Аойяма юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотын Кокүгикан ордонд үргэлжлэн явагдаж байна. Баруун өвдөгний гэмтлийн улмаас тэмцээний найм дахь өдрөөс барилдаагүй сэкивакэ Ичиножёо А.Ичинноров эргэн ирэх болжээ.
Тодруулбал тэрбээр башёгийн 12 дахь өдрөөс барилдана. Түүний учраа нь комүсүби Аойяма юм. Одоо тэр 2 даваа, 6 унаа, 3 өнжсөн үзүүлэлттэй, 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй нь тодорхой болсон.
Минато ояката “Өвдөг нь өвчинтэй хэвээр байгаа ч хавдар нь буусан. Бэлтгэл дээр шикона дасгал хийхэд асуудал байхгүй тул барилдахаар болсон” гэж тайлбарлалаа.


















