Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ичиножёо А.Ичинноров Хакүхо М.Даваажаргалыг давав

Маэгаширагийн дөрвөөс босч барилдаж буй Ичиножёо дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь юм. Тодруулбал 210 кг хүрээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо А.Ичинноров Хакүхо М.Даваажаргалыг давав
Ичиножёо А.Ичинноров Хакүхо М.Даваажаргалыг давав. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн Нагоя хотод үргэлжилж байна. Монголын үлэмж биет Ичиножёо А.Ичинноров тэмцээний ес дэх өдөр буюу өчигдөр Хакүхо М.Даваажаргалыг давав.

Маэгаширагийн дөрвөөс босч барилдаж буй Ичиножёо дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь юм. Тодруулбал 210 кг хүрээд байна.

Тэрбээр одоогоор зургаан даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж буй. Түүний өнөөдрийн өрсөлдөгч 10 даваатай тэргүүлж байгаа Какүрюү М.Ананд юм.

Хуваалцах